Монголд зураг авалтаа хийж, монгол жүжигчдийн хамтран тоглосон БНСУ-ын "Хүчирхэг эмэгтэй Кан Нам Сүн" цуврал цацагдаж дууслаа

Монголд зураг авалтаа хийж, монгол жүжигчдийн хамтран тоглосон БНСУ-ын "Хүчирхэг эмэгтэй Кан Нам Сүн" цуврал цацагдаж дууслаа

"Хүчирхэг эмэгтэй Ду Бун Сун" СОАК-ны хоёрдугаар бүлэг болох "Хүчирхэг эмэгтэй Кан Нам Сүн" цувралын цацагдаж дууслаа. Тус цувралын зураг авалтын хэсгийг өнгөрсөн зун Монгол Улсад хийсэн бөгөөд монгол жүжигчид оролцон тоглосон юм.

"Хүчирхэг эмэгтэй Кан Нам Сүн" цуврал нь аавтайгаа Монголд аялахаар ирсэн таван настай охин төөрч, түүнийг монгол гэр бүл олж Цэцэг хэмээн нэрлэж, өөрсдийн төрсөн хүүхэд мэт өсгөдөг. Улмаар өөрийгөө Солонгос ээжтэй гэдгийг санаснаар насанд хүрээд төрсөн аав, ээжээ олохоор БНСУ-ыг зорино. Улмаар киноны гол үйл явдал тус улсад өрнөх бөгөөд Кан нам сүн удам дагасан ер бусын маш хүч чадалтай бөгөөд уг чадвар нь тус удмын эмэгтэйчүүдэд л өвлөгддөг аж.

Энэхүү олон ангит киноны найруулагчийн багт "Хатад Филмс"-ийн найруулагч Б.Сумъяасүрэн ажилласан юм. Улмаар кино төслийг амжилттай дуусгасан талаар цахим хуудаснаа сэтгэгдлээ илэрхийлжээ. Тэрбээр “Хүчтэй эмэгтэй Канг Нам Сүн” минь цацагдаж дууслаа. Сүүлийн 16 дугаар анги 10.4% үзэлтэй амжилтай дууслаа. Анх зохиолч зохиолоо бичиж эхлээд л надтай Монголын талаар зөвлөлдөж эхэлсэн. Ийм мундаг том төсөлд Монголыг минь гаргах гэж байгааг сонсоод их л айж байлаа. Эцэст нь ард нь гарч, бүүр амжилттай цацаж дууслаа. Үргэлж сонирхолтой гоё драма гэж хэлсэн та нартаа бас баярлалаа. Кино урлагийн төлөө хичээнгүйлэн зүтгэх болно” гэжээ.