"Тамгагүй төр" жүжгийг УДЭТ-т дахин нэг өдөр тоглохоор болжээ

"Тамгагүй төр" жүжгийг УДЭТ-т дахин нэг өдөр тоглохоор болжээ

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол, “Hero” энтертайнментын ерөнхий найруулагч Б.Баатарын найруулсан “Тамгагүй төр” жүжиг УДЭТ-т энэ сарын 28 /2023.04.28/-ний өдрөөс эхлэн гурван өдөр тоглогдож буй. Мөн жүжгийн тасалбар борлуулагдаж дууссан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тасалбар дууссантай холбоотойгоор  дөрөвдүгээр сарын 30-нд 14.00 цагаас дахин нэг удаа тоглохоор болжээ. Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 40-120 мянган төгрөгийн үнэтэй байх юм.

Сонирхуулахад, тус гурван өдрийн тоглолтын үеэр Англиас ирсэн мэргэжлийн экспертүүд тус жүжгийг үзэж, Лондон хотод ирэх арваннэгдүгээр сард тоглогдох бэлтгэл ажлыг хангаж байгаа ажээ.