Эрүүгийн цагдаагийн албаны хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид “2012 онд хүний амь насыг онц хэрцгий аргаар хөнөөгөөд, унаж явсан автомашиныг нь дээрэмдсэн” хэргийг саяхан илрүүлжээ.
Тодруулбал, 2012 оны хоёрдугаар сарын 14-15 нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт иргэн М-г онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөж, унаж явсан автомашиныг нь дээрэмдсэн хэрэг үйлдэгдсэн байдаг. Дээрх хэргийг өдгөө 32 настай Б гэгч үйлдсэн болохыг тогтоож, шалгалтын ажиллагааг явуулж байгаа ажээ. Дээрх хэрэгт сэжиглэгдсэн шалгагдаж буй Б нь өмнө нь дээрмийн гэмт хэргээр хоёр удаа ял шийтгүүлж, шоронгоос оргож байсан нэгэн ажээ.