Туркийн Истанбул хотын Сарыер (Sarıyer) дүүргийн Ускумрукөй хорооллын гудамжинд өчигдөр /11-р сарын 22/ эмэгчин арслан сул явж байсан нь хотын хяналтын камерт бичигдсэн тул эрх баригчид тусгай эрлийн ажиллагаа эхлүүлж, оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ.
112 шуурхай дуудлагын төвд ирсэн иргэний мэдээллийн дагуу жандармын алба болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газрын мэргэжилтнүүд камерын бичлэгийг шүүн баталгаажуулж, дулаан мэдрэгчтэй камер ашиглан ойролцоох ойн бүсээс амьтны байршлыг тогтоосон байна. Истанбул мужийн захирагчийн ажлын албанаас мэдээлснээр амьтны байгаа бүсийг бүсэлсэн бөгөөд түүнийг ямар нэгэн гэмтэлгүй, амьдаар нь барихаар малын эмч нар болон тусгай багийнхан ажиллаж байгаа ч шөнийн харанхуй болон амьтан ойн гүн рүү шилжин хөдөлж байгаа нь ажиллагааг хүндрүүлжээ.
Туркийн зэрлэг байгальд арслан амьдардаггүй төдийгүй хувиараа махчин амьтан тэжээхийг хуулиар хатуу хориглодог тул уг арсланг хэн нэгэн хууль бусаар тэжээж байгаад алдсан байж болзошгүй гэж албаныхан таамаглаж байгаа аж.
ВИДЕО: