ГХЯ: ОХУ-ын дайнд татагдсан байж болзошгүй иргэний байршлыг тогтоож, эх оронд нь авчрахаар ажиллаж байна

ГХЯ: ОХУ-ын дайнд татагдсан байж болзошгүй иргэний байршлыг тогтоож, эх оронд нь авчрахаар ажиллаж байна

Монгол Улсын иргэн Д.Эрдэнэмөрөн нь ОХУ-ын дайнд татагдсан байж болзошгүй талаар түүний эхнэр олон нийтийн сүлжээнд ярьсныг бид өмнө нь мэдээлсэн. 

Тодруулбал, иргэн Д.Эрдэнэмөрөн нь “Өндөр цалинтай ажил хийхээр Орос явлаа” хэмээн 2026.11.07 -ны өдөр гэрээсээ гарсан байна. Улмаар хамгийн сүүлд эхнэртээ байршил явуулахад Орос-Украины цэргийн хилийн бүс буюу дайн болж буй газар байсныг олж тогтоосон байна. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад, "Тухайн иргэний ар гэртэй уулзсан. ГХЯ болон Москва дахь ЭСЯ нь ОХУ-ын ЭСЯ болон холбогдох байгууллагуудад хандсан. Аль болох шуурхай арга хэмжээ авч иргэнийхээ байршлыг тогтоох, эргүүлэн авч ирэхээр ажиллаж байна" хэмээлээ.