Өнөөдөр, маргааш /2027.11.11, 12/ ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчимоор -3...-8 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 0...+5 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +5…+10 градус дулаан байна. Улаанбаатартүүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө +7...+9 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.