Ш.Энхийн-Од "Osceola Magic" багийн анхны тоглолтдоо таван оноо авлаа

Ш.Энхийн-Од "Osceola Magic" багийн анхны тоглолтдоо таван оноо авлаа

NBA хөгжлийн лигийн "Osceola Magic" болон "Oklahoma City Blue" багийн тоглолт боллоо.

Тус тоглолтод манай улсын тамирчин Ш.Энхийн-Од "Osceola Magic" багт багтан анхны тоглолтод оролцлоо. Тоглолт 97:89 онооны харьцаагаар "Osceola Magic" багийн ялалтаар өндөрлөсөн бөгөөд Ш.Энхийн-Од сэлгээнээс таван оноо, дөрвөн самбараас бөмбөг авч, хоёр оновчтой дамжуулалт, хоёр удаа бөмбөг тасалж, нэг хаалт гүйцэтгэсэн байна.