Ирэх долоо хоногт ихэнх нутгаар дулаарна

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар дулаарна

Өнөөдрөөс эхлэн Лхагва гараг /2026.11.08-11/ хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.

Пүрэв гараг буюу энэ сарын 12-нд Баян-Өлгий, Увсын зарим сумдын нутгаар 0.0-2.0 мм цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, энэ сарын 12-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар өдөртөө дулаарч шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр -18...-23 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр -11...-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -6...-11 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр -1...-6 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр +4...-1 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.