The MongolZ баг өнөөдөр  финалын эрхийн төлөө тоглоно

The MongolZ баг өнөөдөр финалын эрхийн төлөө тоглоно

Intel Extreme Masters (IEM) Beijing 2026 тэмцээний хасагдах шатны тоглолтууд үргэлжилж байна. Хэсгийн шатанд амжилттай тоглож, хэсгээ тэргүүлсэн The MongolZ баг хагас шигшээд шалгараад байгаа билээ.

Харин Европын NAVI баг өчигдөр PARIVISION багийг 2:1-ийн харьцаатай буулган авснаар өнөөдөр манай багийн эсрэг тоглохоор боллоо. Манай The MongolZ баг  өнөөдөр буюу 11 сарын 7-нд 14:30 цагаас финалын эрхийн төлөө тоглох юм. Сонирхуулахад IEM Beijing 2026 (CS2) тэмцээний нийт шагналын сан 1.25 сая ам.доллар юм. 




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө