Оюу толгойн гүний уурхайн нуралтад өртсөн 13 ажилтан эмнэлгээс гарчээ

Оюу толгойн гүний уурхайн нуралтад өртсөн 13 ажилтан эмнэлгээс гарчээ

Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюутолгойн гүний уурхайд чичирхийлэл бүртгэгдэж, чулуулгийн нуралтад 15 ажилтан өртөж бэртсэн харамсалтай үйл явдал болсон. 

Тодруулбал, өчигдөр буюу аравдугаар сарын 29-ний өдрийн 18:00 цагийн үед Оюутолгойн чулуулгийн хагарлын бүсийн дагуу газар хөдлөлтийн шинжтэй үзэгдэл болж, үүнээс үүдэн гүний уурхайд чичирхийлэл бүртгэгдсэн байна. Чичирхийллээс үүдсэн чулуулгийн нуралтад хүний амь нас эрсдээгүй бөгөөд 15 ажилтан өртөж бэртэл авсан билээ. 

Тэгвэл одоогийн байдлаар хоёр ажилтан Улаанбаатар хотод эмнэлгийн үйлчилгээ авч байгаа бөгөөд гэмтлийн зэрэг нь амь насанд нь халгүй байна. Харин 13 ажилтан эмнэлгийн хяналтаас гарчээ.