Даян аварга Б.Орхонбаяр ахлагчтай “АПУ Скайтел” багт Улсын арслан Ц.Бямба-Отгон нэгджээ

Даян аварга Б.Орхонбаяр ахлагчтай “АПУ Скайтел” багт Улсын арслан Ц.Бямба-Отгон нэгджээ

Алтан цомын 2026-2027 оны шинэ улирал ирэх арваннэгдүгээр сарын 7-нд эхэлнэ.

Тэгвэл МҮБХ-ноос энэ жил өрсөлдөх баг болон тамирчдын нэрсийг цувралаар зарлаж эхэллээ. Өмнө жилийн хүрэл медальт “АПУ Скайтел” багт Улсын арслан Ц.Бямба-Отгон тэргүүтэй бөхчүүд бөхчүүд нэгдэж хүчээ зузаатгасан байна. Тус багийн бүрэлдэхүүнд Даян аварга Б.Орхонбаяр, Улсын арслан Ц.Бямба-Отгон, Улсын харцага Э.Даш, Улсын харцага Б.Цэдэнсодном, Улсын начин Н.Амгаланбаатар, Улсын начин Б.Бат-Эрдэнэ, аймгийн арслан М.Цэрэн, аймгийн арслан Х.Чойжилсүрэн нар багтжээ.