Цагдаагийн байгууллагад энэ оны есдүгээр сарын байдлаар 231,767 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 39.7 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 60.3 хувь нь зөрчлийн шинжтэй гомдлууд эзэлж байгааг Цагдаагийн ерөнхий газраасмэдээллээ.
Энэ оны эхний есөн сард бүртгэгдсэн 231,767 гомдол, мэдээллээс 41,441 гэмт хэргийн шинжтэй байгаа ба үүнээс дараах дөрвөн гэмт хэрэг хамгийн их бүртгэгдсэн буюу нийт гэмт хэргийн 68.3 хувийг эзэлж байгаа аж.
- Залилах гэмт хэрэг 13,731
- Хулгайлах 6,794
- Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 7,788
- Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1,800 гэмт хэрэг бүртгэгджээ.
Орон сууцны залилах гэмт хэрэгтэй холбоотойгоор 40 албан хаагчтай ажлын хэсэг гараад байгаа ба хохирсон иргэдийн асуудлаар түргэн шуурхай ажиллана гэв.