СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иргэд "хямд үнээр өвлийн идэш зарна" гэх зараар холбогдож залилуулж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иргэд "хямд үнээр өвлийн идэш зарна" гэх зараар холбогдож залилуулж байна

Өвлийн улирал эхэлж, иргэд идэшний махаа бэлтгэдэг цаг үе ирсэнтэй холбогдуулан фэйсбүүк болон зарын грүппүүдээр "Хямд үнээр өвлийн идэш, мал, мах зарна" гэх хуурамч зараар иргэдийг залилах гэмт хэрэг эрс нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас онцгойлон анхааруулж байна.

Залилагчид хөдөө орон нутгийн малчдын дүрд хувирч, бусдын мал, махны зураг, бичлэгийг ашиглан иргэдэд итгэл үнэмшил төрүүлдэг бөгөөд "Орон нутгаас ачууллаа, бензиний мөнгө эсвэл урьдчилгаа шилжүүл" хэмээн яаруулж, мөнгийг нь авмагцаа хаягаа устган алга болж байна.

Цагдаагийн ерөнхий газрын статистик мэдээллээр цахим залилангийн хохирол жилээс жилд тэрбумаар хэмжүүрлэн өсөж байгаа бөгөөд нийт залилангийн 35 орчим хувийг энэ мэт бараа, үйлчилгээний хуурамч захиалга эзэлдэг байна. Иймд иргэдийг идэшний махаа бэлтгэхдээ цахим орчинд танихгүй хүнд урьдчилгаа төлбөр хэзээ ч шилжүүлэхгүй байх, хэт хямд үнийн амлалтад хууртахгүй байх, заавал өөрийн биеэр очиж махны чанар, жинг шалгаж худалдан авалт хийх эсвэл төрөөс зохион байгуулдаг баталгаат хүнсний захуудыг сонгохыг албаныхан зөвлөж байна.




Өнөөдөр нохой өдөр

4 цагийн өмнө