Соёлын дэд сайд асан Г.Дашням "Үл таних өвөрмонгол эрэгтэй гэр рүү нь дайрч халдахыг завдсан" гэх утгатай мэдээллийг өнгөрсөн есдүгээр сард /2026.09.17/ цахим сүлжээндээ нийтэлсэн.
Тэрбээр цагдаа нар нэгэн иргэнийг автомашины өмнө баривчилж буй бололтой бичлэгийг "Гэгээн цагаан өглөө манай гэр лүү эхнэр хүүхдүүд байхад, амьдралдаа харж байгаагүй хутгатай өвөрмонгол этгээд дайрч халдахыг завдах нь юу гэсэн үг вэ" гэх тайлбартайгаар нийтэлсэн нь олны анхаарлыг татсан.
ВИДЕО:
Улмаар тухайн хэрэг явдлыг талаар албан бус эх сурвалжууд "Г.Дашнямыг замын хөдөлгөөнд оролцох гэж байхад нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байсан өвөрмонгол эрэгтэй тээврийн хэрэгслийг нь мөргөснөөс маргаан үүссэн. Үүнээс үүдэж, өвөрмонгол эрэгтэй тээврийн хэрэгслээсээ хутга байж болзошгүй зүйл гаргасан ирж, түүнд рүү дайрсан" гэх мэдээллийг өгч байсан юм. Харин энэ талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа.
Тэгвэл Соёлын дэд сайд асан Г.Дашням руу хутга барьж, дайрсан гэх Өвөрмонгол иргэнийг Зөрчлийн хуулийн дагуу баривчлах шийтгэл оногдуулсан байна.
Тодруулбал, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, иргэн Г.Дашням руу хутга барьж танхайрсан гэгдэж байсан БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны иргэн А-д Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхээс Зөрчлийн хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан бөгөөд тухайн иргэн энэхүү шийтгэлийг эдлээд саяхан суллагдсан гэдгийг эх сурвалж мэдээллээ. Харин дээрх нэр бүхий хүмүүсийн бусдын биед халдсан зэрэг хэргийг өдгөө цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.