Турк улсаас Монгол Улсад онгоцоор авчирсан ачаанд цагдаагийн байгууллага шалгалт хийхэд, хушганы самарт нуусан хар тамхи байжээ. Манай улсын гурван иргэн уг бодисыг ашиг олох зорилгоор оруулж ирсэн байна.
“Мөс” гэж нэрлэдэг, сэтгэцэд нөлөөт бодис Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан тус хэргийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх алба илрүүлэн, шалгаж байгаа аж. Ташрамд дурдахад Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн тохиолдолд 5-12 жил хорих ялтай.