Авлигатай тэмцэх газраас Н.Цэрэнсамбуутай холбоотой эрүүгийн хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт сэжиглэн баривчилжээ.
Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл нь албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө эсвэл бусдад давуу байдал бий болгосон үйлдэлтэй холбоотой зохицуулалт юм.