ШУУРХАЙ: АН-ын бүлгийн хуралд ердөө гуравхан гишүүн ирж, ирц бүрдээгүйн улмаас дахин хойшиллоо

ШУУРХАЙ: АН-ын бүлгийн хуралд ердөө гуравхан гишүүн ирж, ирц бүрдээгүйн улмаас дахин хойшиллоо

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь олонх болон цөөнхийн бүлгүүд ээлжит хуралдаанаа хийдэг хуваарьтай.

Тэгвэл хоёр долоо хоногийн өмнө УИХ дахь АН-ын бүлгийн даргаар Б.Түвшин сонгогдсон. Улмаар тэрбээр өнгөрсөн даваа гараг /2026.10.19/-т бүлгийн даргын хувиар анхны хурлаа хийж, дэд дарга нараа тодруулахаар төлөвлөсөн ч ирц хүрээгүйн улмаас өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм.

Гэвч өнөөдөр /2026.10.26/ хуралдах ёстой байсан УИХ дахь АН-ын бүлгийн хуралд ердөө гурван гишүүн хүрэлцэн ирж, ирц бүрдээгүй тул дахин хойшилжээ.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр, "УИХ дахь АН-ын бүлгийн 42 гишүүн хоёр талд хуваагдаад байгаа аж. Энэ зөрчил даамжирвал АН-ын бүлгийн хурал цаашид ч ирц хүрэхгүй шалтгаанаар хойшлох нөхцөл үүсэж болзошгүй байна" гэлээ.