ХЗБХ-оор Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцана

ХЗБХ-оор Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцана

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон ажлын хэсгүүд өнөөдөр дараах асуудлаар хуралдана.

Хууль зүйн байнгын хороо:

  • Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцана.

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлгээр хэлэлцэж, санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ.

  • Монгол Улсын 2027 оны төсвийн тухай болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлгээр хэлэлцэж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ.

  • Байнгын хорооны тогтоолын төслүүд буюу журамд өөрчлөлт оруулах, хугацаа сунгах, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ.

Ажлын хэсгүүд:

УИХ-ын даргын 2026 оны 396 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулах тухай болон 2027 оны улсын төсөв, Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлаар хуралдана.

Мөн УИХ-ын даргын 2025 оны 518 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлаар хуралдана.

Түүнчлэн УИХ-ын даргын 2026 оны 312 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр хуралдана.

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хүрээнд Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг мөн хуралдана.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө