Зам, тээврийн салбарын зөвшөөрөл, эрх зүйн зохицуулалтын талаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулна

Зам, тээврийн салбарын зөвшөөрөл, эрх зүйн зохицуулалтын талаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулна

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төвд аравдугаар сарын 26-ны даваа гарагт зам, тээврийн салбарын зөвшөөрөл олгох үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт болон бизнесийн орчинд тулгамдаж буй асуудлаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулна.

Энэ хүрээнд Зам, тээврийн яамтай хамтран салбарын зөвшөөрөлтэй холбоотой мэдээлэл өгч, эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтийн талаар хэлэлцэх юм. Мөн дараах байгууллагууд зөвшөөрлийн чиглэлээр мэдээлэл өгч, үйлчилгээ үзүүлнэ. Үүнд:

  • Зам, тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар: Төмөр зам, авто зам, машин тээвэр, нисэх онгоцны үйлчилгээ эрхлэхтэй холбоотой зөвшөөрөл;

  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо: Утас, интернет, шуудан, радио, телевизийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл;

  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар: Нийтийн тээвэр, зар сурталчилгаа, архи, согтууруулах ундааны худалдаа, цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа зэрэг нийслэлийн хэмжээнд шийдвэрлэдэг зөвшөөрөл.

Ингэснээр иргэн, аж ахуйн нэгжүүд холбогдох зөвшөөрлийн талаар мэдээлэл авч, үйл ажиллагаа эрхлэхэд тулгамдаж буй асуудлаа холбогдох байгууллагуудад тавих боломжтой юм.




Өнөөдөр бич өдөр

6 цагийн өмнө