Б.Найдалаа: Эрчим хүчний төслүүдийг гацааж, үгүйсгэж, мушгих биш гацаж зогсохгүйгээр урагшилмаар байна

Б.Найдалаа: Эрчим хүчний төслүүдийг гацааж, үгүйсгэж, мушгих биш гацаж зогсохгүйгээр урагшилмаар байна

Энэ өвөл Монгол Улс эрчим хүчний дутагдалтай нүүр тулж, цахилгааны хүрэлцээний асуудал улам хурцдах нь нэгэнт тодорхой болоод байна.

Гэтэл Эрчим хүчний сайд асан Ц.Даваасүрэн Өмнөговь аймагт барихаар төлөвлөж буй 600 МВт-ын нар, салхины цахилгаан станцын төслийг эсэргүүцэж, “ОХУ-аас эрчим хүчний хараат байсан бол одоо Хятадаас хараат болох гэж байна. Намайг Эрчим хүчний сайд байхад 500, 600 МВт-ын салхины станц барих санал орж ирэхэд Хятадаас хараат болохгүйн тулд би татгалзаж байсан” хэмээн ярьжээ. 

Харин түүний энэ байр суурийг Эрчим хүчний сайд Б.Найдалаа сошиал хаягаараа шүүмжилж, “Гацаасны л гай даа, өөр юу байхав. Харамсалтай. Энэ ярилцлагад маш олон хоорондоо илт зөрчилтэй, ярьснаа тэр дор нь үгүйсгэсэн санаанууд ямар нэг утга логикгүй урсаж байна. Судлаачид, мэргэжилтнүүд үзэж, дүгнэлт, анализ хийнэ биз” хэмээжээ.  Тэрбээр мөн Ц.Даваасүрэнгийн байр суурийн цаана эрчим хүчний асуудлыг шийдэхээс илүүтэй төслийг гацаах, үгүйсгэх, мушгин тайлбарлах хандлага байна хэмээсэн юм.  Түүнчлэн "Монгол Улсад эрчим хүчний төслүүд яагаад гацдаг байсан нь, яагаад ийм хүнд байдалд орсон нь ойлгомжтой. Одоо Монгол Улс гацаж зогсохгүйгээр урагшилмаар байна” хэмээн байр сууриа илэрхийлжээ.