ШУУРХАЙ: Автомашин жолоодон хөдлөх үедээ дөрвөн настай хүүхдийг мөргөж гэмтээжээ

ШУУРХАЙ: Автомашин жолоодон хөдлөх үедээ дөрвөн настай хүүхдийг мөргөж гэмтээжээ

Автомашин жолоодон хөдлөх үедээ дөрвөн настай хүүхдийг мөргөн гэмтээжээ. 

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад өчигдөр /2026.09.09/ “Хүүхэд автомашинд дайруулсан байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу шалгахад Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөн эхлэх үедээ дөрвөн настай хүүхдийг мөргөж гэмтээсэн байна.  Одоогоор хэргийг Баянхонгор аймгийн цагдаагийн газар шалгаж байна. 

Иймд жолооч та тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлүүлэхдээ зам болон орчноо сайтар нягтлан шалгахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.