Малчдын 33 хувь нь хамрагдсан Шинэ хоршоо хөдөлгөөний зээлийн эргэн төлөлт 218 тэрбум төгрөг байна.
Малчдын амьдралын чанарыг сайжруулах, хотондоо анхан шатны үйлдвэрлэл явуулж, хоршиж нийлэн ажиллах боломжоор хангах зорилуалтаар Шинэ хоршоо хөдөлгөөнд 103 мянган малчин хамрагдаж, 14 төрлийн зээлийн зориулалт бүхий нийт 7784 хоршоо 894.8 тэрбум төгрөгийн зээл аваад байна. Нийт малчдын 33 хувь нь уг хөдөлгөөнд хамрагдсан гэсэн тоо бий. Тэгвэл Монголбанкны мэдээллээр 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зээлийн эргэн төлөлт 218.8 тэрбум төгрөгт хүрчээ. Тодруулбал зээлийн эргэн төлөлт хэвийн байна. Түүнчлэн, үржлийн мал худалдан бойжуулах, борлуулах чиглэлээр 86 малчин, бусад чиглэлээр 53 малчин, нийт 139 зээлдэгч 3.5 тэрбум төгрөгийн үндсэн зээлээ бүрэн хаажээ.