Цагдаагийн байгууллагад энэ оны наймдугаар сарын 19-ний өдөр “Манай хүү Л нь долдугаар сарын 9-ний өдөр гэрээсээ гараад одоог хүртэл ирээгүй” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Уг мэдээллийн дагуу эрэн сурвалжлах ажиллагаа явуулахад тухайн иргэнийг долдугаар сарын 10-ны өдөр Г гэх этгээд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ маргалдаж, улмаар хутгалан амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Уг хэрэгт холбогдуулан сэжигтэн Г-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.