“Foodex Mongolia 2026”-д үндэсний үйлдвэрлэгчид нэгдэж, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдаалж байна

“Foodex Mongolia 2026”-д үндэсний үйлдвэрлэгчид нэгдэж, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдаалж байна

“Foodex Mongolia 2026” олон улсын үзэсгэлэнд үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн оролцож байна “Foodex Mongolia 2026” олон улсын хүнсний салбарын үзэсгэлэн худалдаа 9 дүгээр сарын 4-нд “Мишээл Экспо” үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ. Үзэсгэлэн худалдаа 9 дүгээр сарын 4-6-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Тус үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр 80 жилийн түүхтэй, чанар, технологиор тэргүүлэгч “Мах Импэкс” ХК болон 42 жилийн түүхтэй Хүнсний манлай үйлдвэр “Талх Чихэр” ХК ажиллаж байна. 

Энэ удаагийн үзэсгэлэнд “Үндэсний үйлдвэрлэл – Бидний бахархал” уриан дор үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн оролцож байгаа бөгөөд “Мах Импэкс” ХК, “Талх Чихэр” ХК-тай хамтран “Томбат” ХХК, “Милл Хаус” ХХК, “Нүүдэл Жи” ХХК, “Прайм Пастри” ХХК, “Өв Соёл” ХХК оролцож байна.

Үндэсний үйлдвэрлэгчид үзэсгэлэнгийн үеэр өөрсдийн онцлох бүтээгдэхүүн, брэндүүдээ танилцуулахын зэрэгцээ амталгаат худалдаа, хямдрал, урамшууллыг зохион байгуулж байна. Түүнчлэн хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдан авах боломжийг бүрдүүлжээ.




Өнөөдөр морь өдөр

10 цагийн өмнө