Ардчилсан намын удирдлагууд шуурхай хуралдаж С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар ҮХЦ-д хандахаар шийдвэрлэжээ

Ардчилсан намын удирдлагууд шуурхай хуралдаж С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар ҮХЦ-д хандахаар шийдвэрлэжээ

Ардчилсан намын удирдлагууд шуурхай хуралдаж, Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны төсвийн төсөл Үндсэн хууль, бусад хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд хандахаар шийдвэрлэлээ.

Хуралдаанд АН-ын удирдлагууд болон УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд оролцсон байна. АН-ын зүгээс төсвийн тодотголыг дагалдуулан төсвийн харилцааг зохицуулдаг хуулиудад өөрчлөлт оруулах, мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шаардлагыг өөрчлөхөөр тусгасан нь хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзжээ.

Түүнчлэн дээрх төсвийн төслүүд нь улс орны эдийн засгийг хүндрүүлэх, өрийн дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэсэн шүүмжлэл дагуулж байгааг онцолсон байна. Иймд Үндсэн хуульд нийцэх эсэх нь эргэлзээтэй төсвийн төслийг хүлээн авч, УИХ-аар хэлэлцүүлсэн нь УИХ-ын дарга С.Бямбацогт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг тавих үндэслэл болсон гэж мэдээллээ.