Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт баавгай орж ирсэн талаарх бичлэгийг тус сумын Засаг дарга М.Баттулга өнөөдөр /2026.08.31/ өөрийн X хуудастаа нийтэлсэн.
Тэрбээр эхний бичлэгийнхээ тайлбарт “Баавгай сумын нутагт орж ирээд талруугаа гарчих юм. Энийг яах ёстой юм бэ. Хүн, мал амьтан руу дайрчих вий дээ” хэмээн бичсэн байна. Тэгвэл үүний дараа М.Баттулга дахин нэг бичлэг нийтэлсэн бөгөөд уг бичлэгт тухайн дөрвөн баавгай Баян-Уул сумын нутагт явж буйг машинаар тууж холдуулж байгаа нь дүрслэгджээ.
Сүүлийн үед зэрлэг баавгай суурьшлын бүсэд орж ирсэн гэх мэдээлэл цөөнгүй гарах болсон. Тухайлбал, наймдугаар сарын 28-29-нд Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг, Эгийн Бүрхийн төгөл гэх газарт баавгай айлын гэр рүү дайрч, эвдэж сүйтгэсэн талаар мэдээлсэн билээ. Одоогоор Дорнодын Баян-Уул суманд бичлэгт гарч буй баавгайнууд яг хаанаас ирсэн, хүн болон малд аюул учруулсан эсэх талаар холбогдох байгууллагаас албан ёсны мэдээлэл гараагүй байна.
ВИДЕО: