БРИКС-ийн 18 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт 2026 оны 9 дүгээр сарын 12–13-нд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын нийслэл Нью-Дели хотноо зохион байгуулагдана.
Энэтхэг улс 2026 оны 1 дүгээр сарын 1-нээс БРИКС-ийн даргалагч орны үүргийг Бразил улсаас хүлээн авсан бөгөөд энэ удаагийн дээд хэмжээний уулзалтыг “Тогтвортой байдал, инноваци, хамтын ажиллагаа, тэсвэртэй байдлыг цогцлоох нь” уриан дор зохион байгуулахаар төлөвлөжээ.