СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Байрны коридорт бензин хадгалсны улмаас гал гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Байрны коридорт бензин хадгалсны улмаас гал гарчээ

Багануур дүүргийн нэгдүгээр хороонд байрны коридорт гал гарсан тухай дуудлагыг 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 05:53 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид хэргийн газарт очиход иргэн "Б"-ийн 3 өрөө байрны коридорт 2-3 литр орчим бензин хадгалж байсны улмаас гал гарч, хураалттай байсан торго, бөс бараа болон 2 ширхэг телевизор шатсан байжээ. Алба хаагчид гал түймрийг шуурхай ажиллан унтрааж, утаажилтын бүсээс тус байрны 9 том хүн, 12 хүүхэд буюу нийт 21 иргэнийг аюулгүй бүсэд гарган ажилласан байна.