Ирэх хичээлийн жилийн шинэ онцлогийн талаар өнөөдөр /2026.08.27/ Боловсролын яамнаас мэдээлэл хийлээ.
Боловсролын яамны Ерөнхий боловсролын газрын дарга Л.Ганбат “Энэ хичээлийн жилээс нэгдүгээр ангийн сурагчдад шинэчлэн боловсруулсан сургалтын хөтөлбөр, сурах бичгээр сургалтын үйл ажиллагаа явуулна. 2-12-р ангийнхан хуучин сургалтын хөтөлбөр, сурах бичгээр хичээллэнэ. Шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн гол онцлог нь нэгдүгээр ангийн хүүхдүүд 9-р сарын 1-нээс 10-р сарын 1-нийг хүртэл сургуульдаа дасан зохицох хөтөлбөр буюу “Би сурагч боллоо” гэсэн дэвтрийг хүүхдийн тоогоор орон даяар хүргүүлж байна. Нэгдүгээр ангид элссэн 74 хүүхдэд Боловсролын яамнаас баталсан удирдамж, сургалтын агуулга, “Би сурагч боллоо” дэвтрийн хүрээнд сургуульдаа дасан зохицох, танин мэдэх хичээлүүд орно. 10-р сарын нэгнээс үндсэн сурах бичгийн дагуу хичээлүүд орно" гэв.