Дорнодод шүлхий өвчний “Сат 1” хэвшил илэрч “Межик Ангус” фермийн 1100 гаруй үхэр өвчлөөд байна

Дорнодод шүлхий өвчний “Сат 1” хэвшил илэрч “Межик Ангус” фермийн 1100 гаруй үхэр өвчлөөд байна

Дорнод аймагт малын гоц халдварт шүлхий өвчний “Сат 1” хэвшил илэрсэн тул өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

Үүнтэй холбогдуулан өвчний тархалтыг хязгаарлах, халдварын голомтыг таслан зогсоох, хүн, малын эрүүл мэнд, эдийн засгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр аймаг, сумдын Онцгой комисс, холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Тодруулбал, Дашбалбар сумын 17 өрхийн 595 үхэр, Чулуунхороот суманд “Межик Ангус” фермийн 1100 гаруй үхэр уг өвчнөөр өвчлөөд байна. Аймгийн хэмжээнд 15 хяналтын пост ажиллаж байгаа ба тус 2 сумаас гадна Баяндун, Баян-Уул, Гурванзагал сумаас мал, малын гаралтай бүтээгдэхүүн гаргахыг тодорхойгүй хугацаагаар хориглосон байна.

 




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө