Орон нутгийн замын хураамж 10 мянга  болсныг цуцлах өргөдөлд 25 мянга гаруй хүн гарын үсэг зуржээ

Орон нутгийн замын хураамж 10 мянга болсныг цуцлах өргөдөлд 25 мянга гаруй хүн гарын үсэг зуржээ

Орон нутгийн замын хураамжийг 10 мянган төгрөг  болгосон шийдвэрийг цуцлах өргөдлийн хугацаа дуусахад гурван хоног үлджээ. Өргөдлийг иргэн Э.Батбаяр нийтийн өргөдлийн цахим санд байршуулжээ. Тухайн өргөдөлд 33 мянган иргэн гарын үсэг зурж байж, УИХ-аар авч хэлэлцэх юм.

Тэрээр “Зам тээврийн яамнаас орон нутгийн зам ашигласаны хураамж төлбөрийг 10 мянган төгрөг болгон нэмж байгаа тухай мэдээлсэн.Үүнийг бид хэрхэвч зөвшөөрч, хүлээж авах боломжгүй гэж үзэж байна.Хураамж татвар ихэдсэн үү гэхээс огт дутаагүй. Энэ шинээр нэмсэн 10 мянган төгрөгийн хураамжийг цуцлахыг хүсэж байна” гэжээ. Одоогоор 25 мянга гаруй иргэн гарын үсэг зураад байна.