Н.Мягмарыг Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томиллоо

Н.Мягмарыг Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томиллоо

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны (СЕХ)-ны даргаар Н.Мягмарыг томилох тухай асуудлыг хэлэлцэн, нууц санал хураалтаар олонхын дэмжлэг авч, УИХ-ын тогтоолыг баталлаа.

Н.Мягмарыг СЕХ-ны даргаар томилох асуудлыг өмнөх өдөр нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо ээлжит бусаар хэлэлцэж, дэмжсэн юм. Чуулганы хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлэг уг асуудлаар ажлын гурван өдрийн завсарлага авах хүсэлт гаргасан боловч УИХ-ын дарга нэг өдрийн завсарлага олгосон.

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа нууц санал хураалт явуулсан. Ингэснээр УИХ-ын гишүүдийн олонхын саналаар Н.Мягмарыг Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томилох тухай УИХ-ын тогтоол батлагдав.