Камертон хамтлагийн дуучин, төрийн соёрхолт Д.Болд наймдугаар сарын 15-нд “Хайрын хүч” бие даасан тоглолтоо үнэ төлбөргүй хийхээр болжээ.
Энэ тухай тэрбээр өөрийн цахим хуудсандаа "Хөгжим бол зөвхөн сонсох зүйл биш, өөрчлөлтийг эхлүүлэх хүч юм. Би хөгжмөөр дамжуулан нийгэмд эерэг нөлөө, сайн сайхан, биесээ хайрлах цэнийг түгээх шинэ алхмаа эхлүүлж байна. Миний тоглолт үнэ төлбөргүй бөгөөд та ойр дотнын хэн нэгэндээ хайртай шүү гэж хэлээд ирэхэд л болно" гэжээ.
Тус тоглолтыг үнэгүй үзэхийн тулд "Uram" аппликейшныг татаж өөрийн хүссэн хүндээ урмын үг хэлж буй гурван видео бичлэгээ байршуулах юм байна. Улмаар тоглолтын тасалбарын QR очих аж.