Тайландын зүүн хойд нутгийн Мукдахан мужид мөргөл үйлдэж явсан Буддын шашны лам нар пикап автомашинд мөргүүлсний улмаас найман хүн амиа алджээ. Ослыг 11 настай хүү жолоодож явсан автомашин гаргасан талаар албаныхан мэдээлсэн байна.
ВИДЕО:
Ослын газар дээр таван лам амь үрэгдсэн бол эмнэлэгт хүргэгдсэн гурван лам гэмтлээ даалгүй нас баржээ. Мөн ослын улмаас өөр 22 лам, нэг сүсэгтэн бэртэж гэмтсэн бөгөөд тэдгээрийн дөрвийнх нь биеийн байдал маш хүнд байгаа хэмээн мэдээлж байсан бөгөөд удалгүй дахин нэг лам нас барсан байна.
Цагдаагийн байгууллага ослын шалтгаан, нөхцлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогоор ямар нэгэн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдээгүй байна. Албаныхны мэдээлснээр осол гаргасан 11 настай, тусгай хэрэгцээт хүү хүчтэй цочролд орж, мэдүүлэг өгөх боломжгүй байгаа тул түүнээс одоогоор байцаалт аваагүй байгаа юм.