Хөлбөмбөгийн ДАШТ-ий “J” хэсгийн тоглолтууд өнөөдөр /2026.06.17/ боллоо.
Тус хэсгийн эхний тоглолт өмнөх ДАШТ-ий аварга Аргентиний шигшээ баг Алжирын шигшээ багтай тоглосон. Тоглолтод Аргентинийн шигшээ багийн довтлогч Лионел Месси гурван гоол оруулж хөлбөмбөгийн ДАШТ-ий бүх цаг үед хамгийн их гоол оруулсан Мирослав Клозегийн амжилттай тэнцлээ. Тэгвэл Лионел Мессигийн мөнхийн өрсөлдөгч Криштиану Роналдугын хувьд маргааш 01.00 цагт хэсгийн эхний тоглолтоо хийх бөгөөд тэрхүү тоглолтод Криштиану Роналду хэдэн гоол оруулах бол хэмээн дэлхий нийтийн хөлбөмбөг сонирхогчдын дунд хүлээлт үүсээд байна