Төсвийн байнгын хороо татварын багц хууль болон ХХОАТ-ыг 1 хувь болгох төслийг хэлэлцэнэ

Төсвийн байнгын хороо татварын багц хууль болон ХХОАТ-ыг 1 хувь болгох төслийг хэлэлцэнэ

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр 14:30 цагт хуралдахаар товложээ. Тус хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн татварын багц хуулийн төслүүд болон олон нийтийн анхаарлыг татаж буй Хувь хүний орлогын албан татварын (ХХОАТ) хэмжээг 1 хувь болгох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байна.

Тодруулбал, 

  • Байнгын хорооны тогтоолын төсөл / Цаглавар батлах тухай /
  • Байнгын хорооны тогтоолын төсөл / Тогтоолд өөрчлөлт оруулах тухай /
  • Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.05.07 -ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг /
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.05.07 -ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг /
  • Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.05.07 -ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг /
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл / Засгийн газар 2026.05.07 -ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг /
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл / УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 2 гишүүн 2026.03.19 -ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг /
  • Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын 32 гишүүн 2026.03.30 -ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг / хэлэлцэх тов гаржээ.