Баян-Өлгий аймгийн ЗДТГ-аас мэдээлснээр, 6 дугаар сарын 1-ний өдөр Хүүхдийн парк болон төв талбайд зохион байгуулагддаг Хүүхдийн баярын арга хэмжээ энэ жил болохгүй болсныг мэдэгдлээ.
Энэ шийдвэр нь аймагт гарсан шүлхийн халдварын улмаас тогтоосон хорио цээрийн дэглэмтэй холбоотой юм. Мэдэгдэлд дурдсанаар, олон нийтэд чиглэсэн аливаа арга хэмжээг тодорхойгүй хугацаагаар зохион байгуулахыг хориглосон бөгөөд хүүхдийн баяр, “Алдарт эх” одон гардуулах ёслол зэрэг үйл ажиллагааг цуцалсан байна. Аймгийн Засаг даргын Тамгын газар иргэдээс уялдаа холбоо, хамтын ажиллагааг хүсэн, өөрсдийн болон хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалахыг анхаарууллаа.
