Зургаадугаар сарын 1-нд таван байршилд авто зам хаана

Зургаадугаар сарын 1-нд таван байршилд авто зам хаана

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Д.Сүхбаатарын талбайд “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ болохтой холбоотойгоор дараах авто замуудыг түр хаана.

06:00 - 22:00 цагийн хооронд 

  • Жуулчны гудамж — Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвараас Төрийн ордны баруун талын уулзвар хүртэл
  • Ерөнхий сайд Амарын гудамж - Төрийн ордны зүүн талын уулзвараас Спортын төв ордны уулзвар хүртэл
  • Д.Сүхбаатарын гудамж - Төв шуудангийн уулзвараас Чингис хааны музейн уулзвар хүртэл
  • Их сургуулийн гудамж - Гадаад харилцааны яам-ны уулзвараас Монгол Улсын Их Сургуулийн уулзвар хүртэл

08:00- 22:00 цагийн хооронд 

  • П.Гэндэнгийн гудамж - Монголын хүүхдийн ордон-ы хойд уулзвараас ШангриЛа худалдааны төвийн зүүн хойд уулзвар хүртэл

Жолооч нар тухайн өдөр төвийн бүсээр зорчихдоо замын ачаалал ихсэхийг тооцоолж, өөр чиглэл сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.




Өнөөдөр хонь өдөр

13 цагийн өмнө