Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Баянзүрх” гэдэг газар ойн түймэр гарчээ.

 Энэ тухай дуудлага тавдугаар сарын 4-ний өдрийн 15:30 цагт хүлээн ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги, Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн Ширвэстэй заставын алба хаагчид, Эрдэнэбулган сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийнхан ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.