Өнөөдөр, маргааш /2026.05.03, 04/ ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.
Тодруулбал, маргааш буюу энэ сарын 04-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр, энэ сарын 05-нд баруун, говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, энэ сарын 06-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 07-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.
Салхи энэ сарын 04, 05-нд нутгийн зарим газраар, энэ сарын 06, 07-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Маргааш буюу энэ сарын 04-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж, шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +6...+11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +17...+22 градус, бусад нутгаар +12...+17 градус дулаан байна. Ирэх долоо хоногийн Пүрэв гараг буюу энэ сарын 07-нд нутгийн баруун хагаст дулаарна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.