БЗС-гийн эргэн төлөлтийг эрчимжүүлэхэд прокурорын байгууллагатай хамтран ажиллахаар болжээ

БЗС-гийн эргэн төлөлтийг эрчимжүүлэхэд прокурорын байгууллагатай хамтран ажиллахаар болжээ

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхантай уулзаж, Боловсролын зээлийн сангийн асуудлаар хамтран ажиллах хүсэлт тавьсан байна. 

Тодруулбал, уулзалтаар Зээлийн гэрээний хэрэгжилтийг нягтлан шалгах, эргэн төлөлтөөс зайлсхийсэн, хууль зөрчсөн үйлдлийг илрүүлэх, төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн арга хэмжээг эрчимжүүлэх асуудлаар санал солилцож, хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ. Энэхүү ажлын хүрээнд зээлийн сахилга, хариуцлагыг дээшлүүлж, сангийн тогтвортой, ил тод үйл ажиллагааг хангана гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 




Өнөөдөр бич өдөр

4 цагийн өмнө