Улаанбаатарт 22 градус дулаан байна

Улаанбаатарт 22 градус дулаан байна

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна. Нутгийн хойд болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +12...+17 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +23...+28 градус, бусад нутгаар +18...+23 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. +20...+22 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө