СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цонхоор унах эрсдэлтэй байсан бага насны хүүхдүүдийг аварсан эрэгтэй Онцгой байдлын алба хаагч байжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цонхоор унах эрсдэлтэй байсан бага насны хүүхдүүдийг аварсан эрэгтэй Онцгой байдлын алба хаагч байжээ

Дархан-Уул аймгийн ОБГ-т ажилладаг аврагч залуу өнөөдөр /2026-04-21/ цонхоор унах эрсдэлтэй байсан бага насны гурван хүүхдийн амь насыг айлуудын тагтаар дамжин аварчээ.

Тодруулбал, Дархан сумын нутаг дэвсгэрт таван давхар байрны гурван давхарын цонхоор 1-4 насны гурван хүүхэд толгойгоо гаргасан, унах туйлын аюултай нөхцөлд байжээ. Яг тэр үед ойролцоо явж байсан ОБГ-ын аврагч залуу нөхцөл байдлыг шуурхай үнэлж, айлуудын тагт дамжин авирсаар хүүхдүүдэд хүрч, аюулгүй болгосон байна.

Иймд эцэг эхчүүдийг бага насны хүүхдийг харгалзах хүнгүй гэрт нь үлдээхгүй байх, цаашлаад цонхнууддаа аюулгүйн хаалт хийхийг зөвлөж байна.