Х.Баттулга, Т.Доржханд нарын 12 гишүүн "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийг хэлэцэж буй чуулганд ирцээ бүртгүүлсэнгүй

Х.Баттулга, Т.Доржханд нарын 12 гишүүн "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийг хэлэцэж буй чуулганд ирцээ бүртгүүлсэнгүй

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан "УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах" тухай буюу "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах"-тай холбоотой хуулийн төслийг хэлэлцэж байна. Олон нийтийн анхаарлын төвд байгаа энэхүү чухал асуудлыг хэлэлцэх үеэр хуралдааны ирцийн мэдээллийг танилцууллаа.

Ирцийн мэдээгээр УИХ-ын гишүүд болох П.Мөнхтулга, Ж.Батсуурь, Х.Баттулга, Ц.Сандаг-Очир, Б.Түвшин, Ц.Туваан, Н.Учрал, Г.Уянгахишиг, Х.Ганхуяг, Ж.Чинбүрэн, Т.Доржханд, Д.Жаргалсайхан нар хуралдаанд ирцээ бүртгүүлээгүй байна. Харин Б.Мөнхсоёл, С.Амарсайхан, Б.Бат-Эрдэнэ, Х.Болормаа нар чөлөөтэй байгаа бол Ж.Ганбаатар, М.Энхцэцэг, С.Эрдэнэбат нар эмнэлгийн чөлөөтэй байгаа юм.