Монгол хэл, бичгийн шалгалт өнөөдөр/2026.4.9/ эхэлж байна. Шалгалт нийт 50 оноотой бөгөөд даалгаврыг 100 минутад хийж гүйцэтгэх ёстой аж. Тухайлбал, шалгуулагчдаас дараах дөрвөн чадварыг шалгана. Үүнд:
-
Уншаад ойлгох чадвар. 700 орчим үгтэй бүрэн хэмжээний орчуулгын бус эхийг уншаад, сонгох хэлбэрийн 10 даалгаврыг гүйцэтгэнэ
-
Зөв бичих чадвар. 30-40 үгтэй бичил эхээс алдаатай бичсэн 5 үгийг олж засах
-
Үндэсний бичгээс хөрвүүлж унших чадвар. Бичил эхийг уншаад кирилл бичиг рүү хөрвүүлнэ
-
Эх зохион найруулж бичих чадвар буюу эсээ бичих. Эсээ нь 250 үгтэй байх бөгөөд хэнд, ямар зорилгоо, ямар хэлбэрээр бичсэн зааврын дагуу бичнэ
Шалгуулагчид шалгалтын байранд нэг цагийн өмнө очсон байх шаардлагатай бөгөөд шалгалт авах танхимд 10 минутын өмнө байраа эзэлсэн байх ёстой болохыг Боловсролын үнэлгээний төвөөс анхаарууллаа.