Д.Мөнх-Эрдэнэ: Х.Баттулга гар хөлөө ҮБХ-руу чихэж, Баянхонгорын тойргийг МАН-д бэлэглэлээ

Д.Мөнх-Эрдэнэ: Х.Баттулга гар хөлөө ҮБХ-руу чихэж, Баянхонгорын тойргийг МАН-д бэлэглэлээ

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр/2026.04.09/ Төрийн ордонд хуралдаж байна. Энэ үеэр Ардчилсан намын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

“Х.Баттулга гурван саяын сүлжээ угсарч, намын ажилгүй байгаа гишүүдийн амьдралаар тоглож, таван цаасаар хуурч баахан кнопчин оруулсан. Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад хэвлэлийн албаны дарга байж байгаад, ЖДҮ аваад зугтаасан Ж.Цэсэнг Баянхонгорт гөлөг ч танихгүй хэрнээ, нэгээр гарч ирээд ҮБХ-ны гишүүн болжээ. Энэ мэтийн намаа санхүүжүүлж чадахгүй олон хүн орж ирж байна. Х.Баттулга амарч чадахгүй гар хөлөө ҮБХ-руу чихэж байна. 2028 оны УИХ-ын сонгуульд Баянхонгорын тойргийг МАН-д бэлэглэж байна шүү дээ. Нийслэлийн Ардчилсан нам инженер, бүтээн байгуулагч, хийсэн бүтээсэн юмтай намын даргатай байвал ард түмэн итгэж санал өгөхөөс биш хүний зохиосон шүлэг уншдаг хүнийг дарга болговол Х.Нямбаатарын араас идүүлж, уулгах гэж байна л гэж ойлгоно. Нийгмийн сэтгэл зүйг мэдрэх ёстой. Нийгэм манай намаас амьдралаа сайжруулах гэсэн, хухай хоосон хүмүүсийг сонгохгүй. Харин нэг бол над шиг үнэнийг нь хэлж, МАН-тай үзэлцдэг, шоронд орохоос айдаггүй хүмүүсийг сонгоно. Эсвэл ахуй амьдралаа зассан, МАН мянган ухуулагч авахад хоёр мянган ухуулагч авсан ч хотойхгүй хийсэн бүтээсэн юмтай нэр дэвшигч нарыг сонгоно” хэмээн ярилаа.