Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль буюу УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг чуулганаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт асууж, хууль боловсруулагчдаас хариулт авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хууль батлагдвал гишүүд илүү хариуцлагатай болно гэж бодож байна. Ингэснээр парламентийн нэр хүнд өсч, иргэдийн итгэл нэмэгдэж парламентын дархлаа илүү сайжирна гэж үзэж байна. Харин энэ хуулийг эсэргүүцээд байгаа хүмүүс цаашид хариуцлагагүй байна, хулгай хийнэ гэж бодоод байгаа юмуу. Хуулиа баталж, парламентын дархлааг хамгаалах, хариуцлагыг нэмэгдүүлэх ажлыг хийгээд явах саналтай байна” гэлээ.
ВИДЕО: