Ирэх Лхагва гариг буюу гуравдугаар сарын 25-ны өдөр ихэнх нутгаар салхи шуурга эрчимжих төлөвтэй байна. Лхагва гарагийн үдээс хойш Сэлэнгэ аймгийн Мандал сум, Төв аймгийн Батсүмбэр сум, Борнуур сум, Баянчандмань сум, Аргаант сум, Сэргэлэн сум, Зуунмод хот болон Улаанбаатар хот орчимд салхины хурд зарим үед 14–16 м/с хүрч, хүчтэй шуурах магадлалтай байна.
Цаг агаарын энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор барилга угсралтын компаниуд аюулгүй ажиллагаагаа хангаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатайг анхааруулж байна. Мөн салхины улмаас хотын алслагдсан дүүргүүдэд цахилгааны тасалдал үүсэх эрсдэлтэй тул иргэдийг болгоомжтой, сэрэмжтэй байхыг зөвлөж байна.