Монгол Улс, Казакстан улсын гавьяат тамирчин, бөхийн чөлөөт барилдааны Олон Улсын хэмжээний мастер, Баян-Өлгий аймгийн баяр наадамд 10 удаа түрүүлсэн, Монгол Улсын харцага Однайн Бахытын нэрэмжит "Наурыз 2026" улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан гуравдугаар сарын 21-ний Бямба гарагийн 12:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд болно.
Тус барилдааны түрүү бөх автомашин, үзүүр бөх дөрвөн сая, их шөвгийн бөхчүүд тус бүр хоёр сая төгрөгөөр байлна. Мөн үзэгчдийн дундаас гурван супер азтан тодруулна. Барилдах бөхчүүд гуравдугаар сарын 19-20-нд 10:00-17:00 цагт Монголын Үндэсний Бөхийн Холбооны албан ёсны хаягаар цахимаар бүртгүүлэх боломжтой юм байна.