Нийслэлийн зарим дүүргүүдэд төлөвлөгөөт цахилгаан хязгаарлалт өнөөдөр /2026.03.18/ хийхнэ. Хязгаарлалт нь шугам, тоноглолын засвар үйлчилгээтэй холбоотой аж.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 12, 13, 18, 19-р хорооны нутаг дэвсгэрт 10:30-17:00 цагийн хооронд цахилгаан түр тасална. Үүнд Булгийн 1-6, Сургуулийн 14-р гудамж, Хандгайт, Яргайтын бүс болон ойр орчмын айл өрх, аж ахуйн нэгжүүд хамрагдана. Мөн Баянзүрх дүүргийн 13-р хороонд 10:30-17:30 цагийн хооронд цахилгаан хязгаарлах бөгөөд Дүүрэг 4-9-р гудамж, 14, 16-р хороолол, Энхтайван өргөн чөлөө орчмын байр, сургууль, эмнэлэг, байгууллагуудын цахилгааныг түр таслах юм.
